11/09/2025
Tээврийн цагдаагийн албанаас 2025 оны эхний найман сарын зам тээврийн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.
Ослын шинжтэй зам тээврийн дуудлага мэдээлэл 85,879 бүртгэгдэж, үүнээс
- зам тээврийн осол 16,575,
- гэмт хэрэг 3,109,
- согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2,097 байна.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 23 мянга гаруйг илрүүлэн арга хэмжээ авсан гэлээ.
Тээврийн цагдаагийн албанаас 2025 оны 8-р сарын 22-23-ны шилжих шөнө 22 цагаас 2 цаг хүртэл 463 цэгт шалгалт хийхэд 4,142 зөрчил илрүүлсэн байна. Үүний ихэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлжээ.