Төгс Гэрэлт Их Сэцэн

Directions

Төгс Гэрэлт Их Сэцэн Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа юун

18/09/2026

ЖАНГАРЫН ГАЙХАМШИГ 🙏
Сэтгэгдэл (тэмдэглэл)

Эртнээ эхэн цагт, энэ олон бурхан шашин дэлгэрээгүй цагт монголчуудын үеэс үед, амнаас ам дамжин өвлөгдөн ирсэн оюуны их өв бол “Жангар” тууль юм.

Жангарыг сурахаас илүүтэй өгөгдөж ирдэг, тэнгэрийн философи хэмээн Цагаанзам ах хэлдэг. Аав маань ч биднийг багад тууль, ерөөл магтаал хайлж суухдаа “Засал номын хэрэггүй” хэмээн бэлгэшээдэг байв.

Энэ их өвийг өгөгдлөөр өвлөн авч, өдий 70 насны босгыг алхахдаа дэлхий даяар түгээн дэлгэрүүлж, дотоод, гадаад ялгалгүй олон хүний оюун санаа, сэтгэл зүрхний гэрэл галыг асааж, сайхны үрийг тарин яваа хүмүүн бол бидний нэг хэсэг болсон О.Цагаанзам ах минь билээ.

Алс холын зам жимийг алжаалгүй туулан, Монголчууддаа туулиа таниулах их үйлийг хийсээр яваа ахдаа юун түрүүнд түмэн олныхоо өмнөөс талархах сэтгэл эрхгүй төрдөг.

Эхэндээ язгуурын хэлээр нь сонсохдоо үг бүрийг нь ойлгож чадалгүй, хэм хэмнэлд нь биеэ найгуулан, нүдээ анин, нэгэн сүнслэг эрчимд нэгддэг байлаа.

Харин өнөөдөр хэдэнтээ сонссоны хойно утга учрыг нь бага багаар ойлгож, билгийн нэгэн нүд нээгдэж, зүрх сэтгэлээр урсан халгиж, тэнд буй гэрэл галаа асаан, сүнс сэрэх мэт “Юуны тулд, яах гэж төрөө билээ би?” гэдгээ ойлгон ухамсарлаж, үйлээ чиглүүлэх хүчээ улам бүр бататгаж авсан билээ.

Аав минь утга үг бүрийг нь тайлбарлан таниулахад урам, баяр төрнө.

Бид “Жангар” сонссон хүмүүсийн сэтгэгдлийг өдөр бүр хүлээн авч байна. 🙏

Айл гэрээрээ сонссон хүмүүс, ах дүүгээрээ ирсэн хүмүүс, хамт олноороо сонссон хүмүүс өөр өөрийн мэдэрсэн зүйлээ хуваалцдаг.

Зарим нь сэтгэл нь хөдөлсөн тухай, зарим нь биедээ мэдэрсэн тухай, зарим нь өвөг дээдэс, Монгол ахуй, өөрийнхөө язгууртай холбогдсон мэт санагдсан тухай хуваалцдаг.

Хүн бүрийн мэдрэмж өөр. Гэхдээ олон хүний сэтгэгдлийн цаана нэг ижил зүйл анзаарагддаг нь “Жангар” зүгээр нэг сонсоод өнгөрөх зүйл биш юм байна гэсэн мэдрэмж юм.

Өнөөдөр бид мэдээллийн хэт их шуугианд автаж, өөрийгөө сонсох, өөрийгөө таних зав сөхөөгүй явдаг цаг.

Тиймээс улам олон хүн Жангараа нэг сонсож, өөрийнхөө хаанаас ирсэн, хаашаа явж буйгаа эргэцүүлэн, сүнсээ баярлуулж, оюунаа тэтгээсэй гэж хэлж, захимаар санагддаг юм.

Олон Монгол хүн өрх гэртээ ах дүүгээрээ, ажил албандаа олноороо цуглан хурж, “Жангар” туулиа сонордон буй энэ үед хувь хүнд олдох цаг хомс ч гэлээ бид зориуд цаг гаргасаар ирлээ.

Есдүгээр сард одоо хоёрхон цаг үлдээд байна.

📅 9-р сарын 18 | 19:00
📅 9-р сарын 20 | 16:00

О.Цагаанзам ах маань “Жангар” туулиа хувь хүмүүст зориулан хайлна.

Сонирхож байгаа та бүхэн
☎️ 9501 5225 | 8845 2222
дугаарт болон цахим зурвасаар холбогдон бүртгэл, мэдээлэл аваарай. 🙏

Үүний дараа 9-р сарын 26, 27, 28-нд Эрдэнэт хотноо очно. Ийнхүү энэ сарын хувь хүмүүст зориулсан үйл ажиллагаа дуусна.

Аравдугаар сард ахын маань Монголд байх хугацаа, хуваарь одоогоор тодорхойгүй байгаа тул эргэн мэдээлэх болно оо.

Өв соёлоо оюун, зүрх, тархи, биеэрээ мэдрэн, сүнсээ баярлуулж, тэтгэж буй олон Монгол ахан дүүстээ дахин талархъя. 🙏

Өвөө сонсъё.
Өвөө тээе. 🌿

18/09/2026

🔥 ХААН ЖАНГАР ТУУЛЬ ЭРДЭНЭТ ХОТОД ЭГШИГЛЭНЭ 🇲🇳

Өвөг дээдсийн билиг ухаан, баатарлаг ёс, эв нэгдлийн мөнхийн дуулал болсон “Хаан Жангар” тууль Эрдэнэт хотноо эгшиглэх гэж байна.

Мянган жилийн тэртээгээс монгол туургатны оюун санаа, зүрх сэтгэлд хадгалагдан ирсэн Жангарын аялгууг өөрийн биеэр сонсож, язгуур өв соёлоо мэдрэх боломж.

🎶 Тууль хайлах эгшиг
🔥 Хөөмийн цуурай
🐎 Баатарлаг өв соёл
🌿 Язгуур аялгуу

Жангар бол зүгээр нэг тууль биш.
Өвөг дээдсийн оюун санааны дуудлага.

📍 ЭРДЭНЭТ ХОТНОО

9-р сарын 26 | Бямба
📍 Ур Дүй урлан
Их хаадын цуваа хотхон, 17-р байр
⏰ 10:00 | 18:00

9-р сарын 27 | Ням
📍 Наран Ивээлт энергийн төв
5-р микро, Орхон эм хангамжийн байрны зүүн урд талын орц, хуучнаар “Цэнхэр аптек”, 209 тоот
⏰ 10:00 | 18:00

9-р сарын 28 | Даваа
📍 Байршлыг тухайн үед нь мэдээлнэ.

🔸 VIP — цөөн хүн бүртгэнэ.

Албан байгууллага, хувь хүн бүрт нээлттэй.

☎️ 8880 9399
📩 Чатаар болон утсаар холбогдон бүртгүүлээрэй.

🙏 Эрдэнэтчүүд ээ, Жангараа сонсож, өв соёлтойгоо уулзаарай.

ЖАНЖИДЫН ЖАНЖИН СҮБЭЭДЭЙ БААТАР🔥🔥🔥Сүбээдэй баатар болбоос Чингис хааны үнэнч албат, Монголын их төрийн суут жанжин, такт...
18/09/2026

ЖАНЖИДЫН ЖАНЖИН СҮБЭЭДЭЙ БААТАР🔥🔥🔥

Сүбээдэй баатар болбоос Чингис хааны үнэнч албат, Монголын их төрийн суут жанжин, тактикийн мэргэжилтэн, агуу стратегич байлдан дагуулагч байлаа. Тэрбээр 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад Мянганы ноён болсон байна. Сүбээдэй баатрын хамгийн том гавъяа бол 65 дайнд орж нэг ч ялагдалгүй , 32 улсыг байлдан эзэлж Их Монгол улсад дагаар оруулжээ. Сүбээдэй жанжин , Зэв жанжины морьт цэргийн туулсан зам нь 40.000 км буюу , одоогоор хэлбэл эквадорийг бүтэн тойрох хэмжээний газрыг Монголын морьт цэргүүд болон Монгол морь туулжээ. Сүбээдэй Зэв жанжиний 20,000 орчим цэрэг 40,000 орчим морь Памирын уулс буюу Тэнгэр уулыг бүтэн арми давжээ .Эл уулс нь далайн төвшнөөс 5000 аас 6000 гаран метрийн өндөр оршдог
Уг арми хар , улаан элсэн цөл Кара кум , Кызыл кумийн элсэн цөлийг туулжээ.Амударья , Сырдарья ,Ангар мөрөн ,Байгаль нуур, Сeна ,Эрчис мөрөн Дунай мөрөн ,Сэлэнгэ мөрнийг гаталжээ.Сүбээдэй жанжин -Бат хааны хамт Европ хүртэлх агуу их байлдан дагуулалт хийсэн нь юм. Энэхүү аян дайнаас өмнө тэрбээр Чингис хааны хамт Хорезмийг эзэлсний дараа Хорезмийн шахыг барьж ирэх даалгавар авчээ. Сүбээдэй баатрын хамт Зэв хамт явсан бөгөөд Чингис хаан явахад нь Шахыг барьсан цагтаа эргэж ирээрэй, явсан газар бүхнээр нэг бүрчлэн хайж, дагаар орсон хотуудыг үл гэсгээж, эсэргүүцэл үзүүлснийг даран сөнөө хэмээн зарлиг буулгасан юм.

Тэд их хааныхаа хэлсэн ёсоор Мухаммед шахыг араас нь нэхсээр замд тааралдсан хот болгоныг байлдан эзлэхийг нь эзэлж, бууж өгөхийг шаардахыг нь шаардаж эзлэн явсааар одоогийн Ираны нутаг дэвсгэр дээр Мухаммед шахад тун дөхөж ирээд байсан ч тэнд 30000 цэрэгтэй тулж бут ниргэв. Энэхүү тулаанаас Шах оргон зайлж Каспин тэнгисийн зүг дутаахад Сүбээдэй мөрийг нь мөшгин явсаар ирэхэд Мухаммед шах Каспин тэнгисийн нэгэн эзгүй арал дээр нэгэнтээ үхсэн байжээ.

Шахыг мөхөөсний дараа Сүбээдэй, Зэв нар Азербайжан, Гүрж, Армен зэргийг эзлэн Кавказын уулсыг давж цааш явсаар Команчуудтай хүндхэн тулаан хийж ялалт байгуулсан ч Команчууд Котян хааныхаа хамт дутаасаар Оросын ван Мстиславыг бараадан очсон байна. Оросууд Команчуудыг ивээлдээ авсан нь тэдний хувьд маш муу шийдвэр болсон бөгөөд Сүбээдэй, Зэв нар Калка голын дэргэд холбоотнуудын 90000 орчим цэргийг өөрийн 20000 орчим цэргээрээ бут ниргэсэн юм. Энэхүү тулаан нь алдарт Калка голын тулаан гэж дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Арга ухаант Сүбээдэй, зоригт Зэв жанжны хамт энэ тулаанаас дутаасан хэсэг дайсныг төдийлөн нэхэлгүй гэдрэг буцахад Ижил мөрний орчим Булгарын хаант улсын цэргүүд тэднийг отож байсан бөгөөд өөрсдөө бут ниргүүлэн Монголын ноёрхлыг хүлээн зөвшөөрснөөр тэдний энэхүү их аян дайн өндөрлөж эзэн ЧингисХаан Европ руу
Сүбээдэй жанжин Чингис хааныг амьд ахуй цагт өөрийн ид хав, жанжин хүний ур чадвараа Богд эзэндээ харуулж, итгэлт хүн нь болсон юм.
1227 онд Их эзэн Чингис хаан тэнгэрт хальсны дараа Өгөдэй хаан Зүрчидийн Алтан улс руу хараагаа чиглүүлж, Тулуй болон Сүбээдэй баатраар энэхүү аян дайнаа толгойлуулсан гэдэг. Энэхүү аян дайн 4 жил үргэлжилж Алтан улсын хаан амиа хорлосноор Их Монгол улс болоод Алтан улсын хооронд 20 гаран жил үргэлжилсэн дайн бидний өвөг дээдсийн ялгуусан ялалтаар өндөрлөсөн юм.
1235 онд Их гүрний нийслэл Хархоринд их Хуралдай болж дотоод болон гадаад харилцааны асуудлыг нарийн хэлэлцсэний дүнд Сүн улс руу цэргийн үйл ажиллагаа явуулах болон Европ руу аян дайн хийх гэсэн 2 чухал шийдвэр гаргасан бөгөөд Европ руу хийх аян дайныг Зүчийн хүү Бат толгойлж, Сүбээдэй баатрыг зөвлөх жанжинаар томилсон нь дэлхийн түүхэнд үлдсэн агуу их байлдан дагууллын эхлэл байжээ.

Дээрх хуралдайгаас нэг жилийн дараа буюу 1236 онд Бат, Сүбээдэй нар баруун зүг цэргээ аван хөдөлжээ. Энэхүү аян дайныг ахмад хөвгүүдийн дайн ч гэдэг бөгөөд Ахмад хөвгүүд өөрсдийн харъяат цэргээ авч явсан төдийгүй эзлэгдсэн Хорезм, Туркменстан, Уйгур зэрэг эзлэгдсэн улсуудаас цэрэг дайчлан авч явсан юм. Энэхүү аян дайнд Сүбээдэй баатар шийдвэрлэх үүрэгтэй оролцсон бөгөөд 1238 онд Оросын томоохон хот Владимир хот болон 14 хотыг эзлээд байв. Энэхүү эзлэгдсэн хотын захирагчид, Оросын вангууд, орон гэргүй болсон Оросын иргэд нэгдэж Монголын эсрэг тулсан ч Мөн л бут ниргүүлжээ.

Үүний дараа Сүбээдэй Бат хаан нар Европт нэвтрэн орж Лигниц хотын дэргэд Европын төмөр рыцариуд бүхий маш том армийг бут ниргэсэн бол удалгүй Сайо голын дэргэд Мохигийн хэмээн алдаршсан тулаанд Бела вангийн 65000 цэргийг мөн л бут ниргэсэн юм. Энэ тулаан эхэндээ Монголчуудын хувьд асуудал дагуулж байсан ч Сүбээдэй баатрын эрэлхэг зан чанар энэ тулааны хувь заяаг шийдсэн гэдэг. Учир нь Энэ тулааны эхний тулгаралтад ялагдал хүлээсний дараа Бат хаан тулалдахаас татгалзаж, нэмэлт хүчээ хүлээхийг санал болгосонд Сүбээдэй баатар "Хаан эзэн минь би таныг тулалдуулах эрхгүй ч та миний тулалдах эрхийг хорих ёсгүй" хэмээсэнд Бат хаан зөвшөөрч Бела ванг даран мөхөөсөн гэдэг.
Энэхүү агуу ялалтуудын дараа Сүбээдэй баатар Европыг бүхэлд нь дайлах аян дайны төлөвлөгөөг Бат хаанд өргөн бариад байсан ч Их хаан Өгөдэй нас барснаар нутаг буцахаас өөр замгүй болсон юм.

Сүбээдэй баатрын шийдэмгий зан ялалт авч ирдаг
Бела Вангийн 65000 цэрэгтэй тулгарсан их тулаанд Сайо голыг гатлахад саад учирсан учир Бат хаан Шийдвэрлэх тулаанд орохгүй байхыг санал болгосонд Сүбээдэй баатар эрс эсэргүүцэн:
"Хаан эзэн минь, Таныг хүчээр тулалдуулах эрх надад үгүй билээ. Гэхдээ миний тулалдах эрхийг хорих ёсгүй" хэмээсэнд Бат хаан зөвшөөрч голыг гатлах аргыг сүвэгчлэн Бела вангийн 65000 цэргийг өөрсдийн 30000 хүрэхгүй цэргээрээ бут цохижээ.

Энэ тулаанаас 7 жилийн өмнө Сүбээдэй баатар Алтан улсыг Тулуйн хамт байлдан дагуулж байсан гэдгийг бид өмнө нь дурьдсан. Энэ үеэр Алтан улсын жанжин Хада, Ваньяан нар ялагдал хүлээн олзлогдсоныхоо дараа Монголд дагаар орохгүй, харин Сүбээдэй баатартай заавал уулзуулж өгөхийг шаардсан гэдэг. Цэргүүд ёсоор болгож Сүбээдэй баатартай уулзуулахад тэрбээр: "Чиний онцгой зориг намайг даллав. Би чамайг нэгэнт харсан болохоор одоо сэтгэл шулуудаж цаазлагднам" хэмээн өгүүлсэн гэдэг. Энэ бол Сүбээдэй жанжины алдар нэр тухайн цаг үедээ хэрхэн цууд гарсныг илтгэж байгаа юм!!!

Сүбээдэй баатрын төгсгөл
Сүбээдэй баатар болон Бат хааны Европ дах аян дайн Өгөдэй хаан тэнгэрт хальсан гэсэн мэдээг авснаар зогссон бөгөөд Сүбээдэй жанжин эх нутагтаа эргэн ирж, нас бартлаа төрийн их сайдаар ажиллаж байжээ. Гүюг хааныг нас барсны дараа 1249 онд Бат хаан Сүбээдэй жанжины Европыг эзлэх төлөвлөгөөний дагуу их байлдан дагуулал хийхээр зэхэж байхдаа насан өндөр Сүбээдэй жанжинг энэ үйл хэрэгтээ авч яваагүй бөгөөд харамсалтай нь Бат хаан өөрөө ч энэ үйл хэргээ үргэлжлүүлж чадалгүй 1255 онд насан өөд болжээ.
Сүбээдэй баатар 1176-1249 он хүртэл 73 насыг наслахдаа Монголын 3 их хаадын төлөө хүчин зүтгэж явсан бөгөөд Өмнөд Хятадаас Европ тив хүртэл Евроазийн их газрыг хөндлөн гулд байлдан дагуулсан юм. Сүбээдэй жанжин ялагдал гээчийг мэдэрч үзээгүй юм.
Эх сурвалж:Purevsuren Jargal

14/09/2026
14/09/2026

Амар мэнд үү, ах дүүс минь. 😇

Халимагийн алдарт туульч О.Цагаанзам ах маань Монголдоо түр саатан, олон түмэндээ “Жангар” туулиа хайлсаар байгаа билээ.

Бид хувь хүмүүст зориулсан өдрүүдэд цаг гаргахыг аль болох хичээж байгаа ч ихэнх өдөр маань айл өрх, албан байгууллагын захиалгатай болсон байна. Гэсэн хэдий ч зарим сул цагуудаа та бүхэндээ мэдээлж, хувь хүмүүст зориулан бүртгэл авч байна.

Энэ долоо хоногийн
Баасан гарагт буюу 9-р сарын 18-ны 19:00,
Ням гарагт буюу 9-р сарын 20-ны 16 цагаас “Жангар” туулиа хайлахаар болж, цөөн суудлын бүртгэл авч байна. 🙏

Худал, хулгай, муу муухайг ам уралдан ярьж, сайн бүхэн нь саар муудаа дарагдсан энэ цөвүүн цагт язгуурын өвөө сонсож, сэтгэлээ ариусган, сүнсээ сэрээж, сонороо мялаан, хийморь лундаа, оюун мэлмий юугаа гэрэлтүүлэн гийгүүлье, ах дүүс минь. 🌿

Та бүхэн доорх утасны дугаарууд болон цахим зурвасаар холбогдож, суудлаа баталгаажуулаарай.

☎️ 9501 5225 | 8845 2222

Гэрээ яаж ариулах вэ гээд байдаг хүмүүст!!! Урьдаар хийх үйл үйлдэл...ОРОН ГЭРЭЭ АРИУЛАХЫН ӨМНӨ ЭНЭ 7 ЗҮЙЛИЙГ ШАЛГАЗарим...
14/09/2026

Гэрээ яаж ариулах вэ гээд байдаг хүмүүст!!! Урьдаар хийх үйл үйлдэл...

ОРОН ГЭРЭЭ АРИУЛАХЫН ӨМНӨ ЭНЭ 7 ЗҮЙЛИЙГ ШАЛГА

Зарим айлд ороход нэг л амар тайван байдаг.

Зарим айлд ороход харин юу ч болоогүй байхад хүртэл толгой хүндэрч, удаан суумааргүй санагддаг.

Хүмүүс үүнийг “гэрийн эрчим” гэж ярьдаг.

Шинжлэх ухааны хэлээр бол үүнд **тоос, агаарын чанар, чийг, хөгц, үнэр, гэрэл, эмх замбараагүй байдал, дуу чимээ, хүний сэтгэлзүйн холбоо** зэрэг олон зүйл нөлөөлдөг.

Өөрөөр хэлбэл:

**Гэр гэдэг зүгээр нэг дөрвөн хана бусаа...
Тэр бол өдөр бүр таны бие, тархитай харилцаж байдаг орчин.**

Тиймээс гэрээ ариулахдаа зөвхөн шалаа угаагаад зогсож болохгүй.

# # 1. ХАРАГДДАГ ХИРЭЭ ЦЭВЭРЛЭ

Хоолны үлдэгдэл, асгарсан зүйл, хог, тоос шороо удаан байвал бичил биетэн, шавж, харшил үүсгэгчдийн таатай орчин болно.

Хамгийн энгийн дүрэм:

**Идсэнээ хураа.
Асгаснаа арч.
Хогоо өдөрт нь гарга.**

Энэ бол цэвэрч зан төдий биш.

Эрүүл орчны эхлэл.

# # 2. ХАРАГДДАГГҮЙ ХИРЭЭ ОЛ

Гэрийн хамгийн бохир хэсэг дандаа нүдэнд ил байдаггүй.

Орны доор.
Шүүгээний ард.
Хөргөгчний хажууд.
Цонхны буланд.
Угаалтуурын доор.
Чийг авсан хивсний ёроолд.

Хүний хараа хүрэхгүй газар тоос, чийг, хөгц хуримтлагддаг.

Тиймээс хааяа тавилгаа хөдөлгө.

Булан бүрийг шалга.

**Харагдахгүй байна гэдэг байхгүй гэсэн үг биш.**

# # 3. ГЭРЭЭ АМЬСГАЛУУЛ

Цонх хаалттай, хоолны үнэр тогтсон, усны уур дүүрсэн өрөөнд агаарын чанар хурдан муудна.

Өглөө хөшгөө нээ.

Агаар сэлгэ.

Хоол хийсний дараа үнэрийг гарга.

Усанд орсны дараа чийгээ тараа.

Нар, гэрэл, агаар орсон гэр өөрөө өөрчлөгддөг.

Заримдаа хүмүүсийн “гэрийн эрчим хүнд байна” гэж мэдэрдэг зүйлийн цаана ердөө **агааргүй, харанхуй, чийгтэй орчин** байдаг.

# # 4. ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ЮМАА ГАРГА

Сандал дээр хувцас.

Ширээн дээр хэрэггүй зүйл.

Шүүгээнд олон жил өмсөөгүй хувцас.

Хайрцаг дотор юу байдгийг эзэн нь ч мартсан эд зүйл.

Эдгээр нь заавал “муу энерги ялгаруулдаг” гэж шинжлэх ухаан хэлдэггүй.

Гэхдээ эмх замбараагүй орчин хүний анхаарал сарниулж, стресс мэдрэхэд нөлөөлж болохыг олон судалгаа харуулдаг.

Тиймээс нэг асуулт тавиарай...

Би үүнийг үнэхээр хэрэглэдэг үү?

Үгүй бол:

Өгөхөө өг.
Засахаа зас.
Хаяхаа хая.

Хүн эд зүйлээ эзэмших ёстой болохоос
**эд зүйлдээ эзэмдүүлэх ёсгүй.**

# # 5. ОЛОН ЖИЛ ӨМСӨӨГҮЙ ХУВЦСАА ШАЛГА

Хуучин хувцас “үхэл дууддаг” гэхийг шинжлэх ухаанаар нотлоогүй.

Харин агааргүй, чийгтэй газар удаан хадгалсан даавуу үнэр авах, тоос татах, хөгцрөх боломжтой.

Тиймээс улирал бүр шүүгээгээ нэг уудал.

Өмсөхөө өмс.

Өгөхөө өг.

Хаяхаа хая.

**Хуучин зүйлд зууралдах тусам шинэ зүйлд орох зай багасдаг.**

Энэ бол дом биш.

Орон зайн энгийн хууль.

# # 6. ҮНЭРЭЭ АНЗААР

Хүн өөрийнхөө гэрийн үнэрт дасчихдаг.

Гэхдээ гаднаас орж ирсэн хүн шууд мэдэрнэ.

Чийг.
Тос.
Хуучин даавуу.
Тамхи.
Амьтны үнэр.
Хоолны тогтсон үнэр.

Үнэр гэдэг орчны тухай тархинд хамгийн хурдан мэдээлэл өгдөг дохионы нэг.

Тиймээс гэрээ ариулахдаа “харах”-аас гадна:

**үнэрлэж сур.**

# # 7. ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭЭД ГОЛД НЬ НЭГ ЗОГС

Бүхнийг цэвэрлэсний дараа өрөөнийхөө голд зогсоод хар.

Өмнө нь харагдахгүй байсан зүйл харагдана.

Өмнө нь давчуу байсан газар уужирна.

Өмнө нь хүнд байсан агаар өөр болдог.

Тэр үед зөвхөн гэр цэвэрлэгдээгүй байдаг.

**Таны тархи ч илүүдэл мэдээллээс бага зэрэг салсан байдаг.**

---

Хүмүүс гэрээ ариулахдаа хамгийн түрүүнд хүж асаахыг боддог.

Гэтэл заримдаа хүжнээс өмнө хийх ёстой зүйл маш энгийн:

**Хогоо гарга.
Тоосоо арч.
Чийгээ хатаа.
Агаараа сэлгэ.
Нар оруул.
Хэрэггүйгээ гарга.
Дараа нь л ариулга хий.**

Учир нь зарим “хар муу зүйл” үнэндээ
**тоос, хөгц, чийг, өмхий үнэр, хуримтлагдсан хог** байдаг.

Орон гэрээ ариулна гэдэг
зөвхөн далдын үйл биш.

**Биеэ хамгаалах,
сэтгэлээ амраах,
амьдралдаа зай гаргах үйл юм.**

Энэ постыг хадгалаад, амралтын өдөр гэрээ нэг бүтэн “амьсгалуулаарай.” copy

  !!! Эх түүхийг минь үгүйсгэхэд чинь инээгээд л би тэвчсэн шүү Элгэн саданг минь доромжилоход чинь эвгүйрхсэн ч би тэвч...
30/08/2026

!!!

Эх түүхийг минь үгүйсгэхэд чинь инээгээд л би тэвчсэн шүү
Элгэн саданг минь доромжилоход чинь эвгүйрхсэн ч би тэвчсэн шүү
Эмс охидыг минь муулахад чинь эмзэглэсэн ч би тэвчсэн шүү
Эхийн ерөөлтэй нутагт минь санаархвал харин ёстой хохь чинь шүү

Хан хангайн хишигт минь шунахад чинь мэдсэн ч би тэвчсэн шүү
Ханаран халиурах сүргийг минь гөрөөлөхөд чинь харсан ч би тэвчсэн шүү
Хаад ноёдын минь тахилыг хөндөхөд чинь хилэгнэсэн ч би тэвчсэн шүү
Халуун элгэн нутагт минь санаархвал харин ёстой хохь чинь шүү

Тэвчээр нь алдрахын цагт тэсэрч мэдэх омогтой Монгол
Тэртээх зууны догшин түүхийг давтаж мэдэх үхэр Монгол
Цус нь хөөрөхийн цагт дайрч мэдэх дайчин Монгол
Цуутай түүхийн баатрууд дахин амилж мэдэх талын Монгол

Уур нь дүрэлзэхийн үед улайрч чадах зөрүүд Монгол
Уул усаа хамгаалж улаан цусаа урсгаж чадах хөх Монгол
Уухай нь түрэхийн үед нэгдэж чадах гүрэн Монгол
Уудам нутгаа харамлаж ухаан бодлоо ирлэж чадах суут Монгол

Басаж доромжилсон үгийг чинь анзаараагүй мэт тэвчлээ шүү
Байж ядсан хүслийг чинь дарах л гэж хэллээ шүү
Амаа мэдэхгүй хуцахыг чинь сонсоогүй мэт тэвчлээ шүү
Амиа хайрлахгүй шунахын юм бол харин ёстой хохь чинь шүү !!!
Шүлэг О.Заяа

Зураг; @Мангас Төмбөс
Довтлох харьтанг ялсан дайны талбарт
Тал бүрхэх хөсөр яс сүүжийг талхалж
Гамшигт тахлаас сэргийлэхийн тулд
Гавал чөмгийг галд хайлж
Гаслант тийрэн зэтгэрийг эрлэгт тушаан
Эх нутгаа цэвэрлэн ариулах нь
Эрлэгтэн бөө хүмүний эрхэм үүрэг мөн ажгуу. 🔥🔥🔥🙏🙏🙏

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төгс Гэрэлт Их Сэцэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share