17/02/2026
🏗️ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
XVII жарны Улаагчин Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан
Монголын барилгачдын нэгдсэн холбооны гишүүд, барилгачид, инженер техникийн ажилтнууд, салбарын нийт хамт олон Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Өнгөрсөн онд Та бүхний хөдөлмөр зүтгэл, ур чадварын үр дүнд эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулалтын их үйлсийг бат бэх суурьтайгаар урагшлууллаа.
Ирж буй шинэ жилд Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байж, улс орны хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмэр тань улам өргөжин тэлэхийн ерөөл өргөе.
Айл өрх бүрт аз жаргал, элбэг хангалуун амьдрал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хүндэтгэсэн,
Ч.НАРАНБАТ
Ерөнхийлөгч
Монголын барилгачдын нэгдсэн холбоо