Увс аймгийн Тэс сумын МАН-ын хороо

Увс аймгийн Тэс сумын МАН-ын хороо Тэс нутгийнхаа талаарх мэдээ мэдээллийг хүргэх

03/06/2026
Монгол Ардын намаас өнгөрсөн сонгуульд 39-өөс доош насны 1735 залуу төлөөлөгч нэр дэвшин сонгогдсон бөгөөд тэдний төлөөл...
28/03/2026

Монгол Ардын намаас өнгөрсөн сонгуульд 39-өөс доош насны 1735 залуу төлөөлөгч нэр дэвшин сонгогдсон бөгөөд тэдний төлөөлөл болох 750 төлөөлөгч ийнхүү анх удаа нэгдсэн уулзалтаа хийж байна.

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос анх удаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээний “Чөлөөлье” хэсэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүндэт зочноор оролцож илтгэл тавилаа. Мөн Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн 12 жилийн өмнө бичсэн “Цэгцрэх хөдөлгөөн” номынхоо гол агуулгыг танилцуулж, залууст хэрэгтэй зөвлөмжийг хүргэсэн. Түүнчлэн Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын дарга асан Ц.Нямдорж нарын хүндтэй зочид оролцож байна.

Энэхүү уулзалт нь залуу төлөөлөгчдийн бүс, орон нутагтаа үзүүлэх манлайллыг дэмжих, нийгмийн инновацын төслүүдийн талаар мэдээлэл өгөх, жишиг төслүүдийг танилцуулах, хиймэл оюун ухаан шинэ технологи, соёлын өөрчлөлтүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, сургалт явуулах зорилготой юм.

#Төлөөлье #Цэгцэлье #Чөлөөлье

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2026 оны 03 сарын 03-ны өдрийн 10°° цагт сумын ирг...
28/02/2026

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2026 оны 03 сарын 03-ны өдрийн 10°° цагт сумын иргэдтэй уулзалт хийх тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уулзалтын дараа урлагийн тоглолттой.

Address

Ulaangom

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Увс аймгийн Тэс сумын МАН-ын хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share