Контент Маркетинг

Контент Маркетинг Контент маркетинг бол хямралын үед хэрэгжүүлэх хамгий

Зохиолч, энтрепренер, маркетер, илтгэгч Сэф Годин маркетингийг “худалдан авагчдын анхаарлыг татах урлаг” хэмээн тодорхойлсон нь товч бөгөөд оновчтой.

Хүмүүсийн анхаарлыг яаж татах вэ?

Хуучин бол телевизийн суваг болгоноор, сонин, сэтгүүлийн шинэ дугаар бүрт, гудамжны самбаруудаар сурталчилгаагаа явуулж, хүмүүсийг рекламаар бөмбөгддөг байлаа. Энэ нь өндөр зардалтайн дээр зорилтот худалдан авагч

дад хүрч чаддаг байсан эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл өнөөгийн хямралтай үед ийм байдлаар маркетинг хийх нь хэт үрэлгэний дээр зөв шийдвэр биш. Хямралгүй байсан ч бизнесийн ухаалаг эзэд зөвхөн зорилтот хэрэглэгчиддээ л бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллийг хүргэж, шаардлагагүй хүмүүст мөнгө зарцуулахыг хүсэхгүй байна. Үүнийг маркетингийн мэргэжилтэн, зохиолч Гай Кавасаки “Хэрэв танд ухаанаас илүү мөнгө байгаа бол уламжлалт маркетингаар, харин мөнгөнөөс илүү ухаан байгаа бол контент маркетингаар ажилла” гэж хэлснээрээ батлаад өгч байна.

Түүнчлэн, интернэт, ухаалаг төхөөрөмжүүдийн дэвшил, хэрэглээний өсөлттэй холбоотойгоор хүмүүсийн мэдээлэл авдаг хэрэгсэл, сувгууд эрс өөрчлөгдөж байна. Өмнө нь болоод байдаг байсан телевиз, радио, сонин, сэтгүүл, самбар зэрэг нь олон нийтэд мэдээлэл хүргэх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахаа больж. Үүнээс болж маркетингийн гол суваг нь интернэт болж хувирав. Уламжлалтыг бодох юм бол интернэтээр мэдээлэл цацах нь харьцангуй хямд. Дээр нь хянаж, хэмжиж болно. Тийм учраас маркетер болгон интернэтэд контент байрлуулж эхлэв. Зөвхөн маркетерууд бус хүссэн хүн болгон контент бүтээж, түгээх боломжтой болсноор интернэт болон түүнд суурилсан фэйсбүүк гэх мэт сошиал платформуудад асар их контент тавигдах боллоо. Гэтэл хүмүүс сурталчилгааны контентуудыг маш нарийн шүүлтүүрээр оруулж байж, зөвхөн өөрт хамааралтай, анхаарал татсан контентуудыг л үздэг болсон. Энэ үед бизнесийн эздэд "ямар контент бүтээж, түгээх вэ?" гэсэн асуулт, асуудал тулгардаг.

Контент Маркетинг компани нь аливаа бизнесийн зорилтот худалдан авагчдыг тодорхойлж, тэдэнд хэрэгтэй, хамааралтай, үнэ цэнтэй, асуудлыг нь шийдсэн контентуудыг бүтээж, түгээх замаар анхаарлыг нь татаж, улмаар худалдан авалт хийхэд хүргэх зорилготой маркетингийн орчин үеийн стратегийг хэрэгжүүлж, контент маркетингийн цогц үйлчилгээг үзүүлдэг.

Сургалтандаа бүртгүүлээрэй
20/03/2021

Сургалтандаа бүртгүүлээрэй

“ШИНЭ ОРОН СУУЦНЫ МАРКЕТИНГ” Онлайн сургалтМонголын анхны үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын нэг болох Тэнхлэг Зууч...
19/03/2021

“ШИНЭ ОРОН СУУЦНЫ МАРКЕТИНГ”
Онлайн сургалт

Монголын анхны үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын нэг болох Тэнхлэг Зууч компанийн үүсгэн байгуулагч, Тэнхлэг Зууч сэтгүүл, Шинэ Байр нэвтрүүлийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн, Номин Девелопмент Группын Гивер Гарден, Жигүүр Гранд Группын Романа Резиденс, Парк Вью хотхон, VIP Residence зэрэг 100 орчим шинэ орон сууцны төслийн маркетинг дээр ажилласан туршлагатай, үл хөдлөхийн салбарт 2005 оноос хойш ажиллаж байгаа маркетер, контент маркетер Д.Гэрэлт-Од энэхүү сургалтыг дараах хүмүүст зориулан доорх агуулгын хүрээнд заах гэж байна.

Сургалт хэнд зориулагдсан бэ?

1. Ковид 19 болон хөл хориотой холбоотойгоор аутсорсингийн зардлаа хэмнэж, шинэ орон сууцны борлуулалтыг өсгөх маркетингийн бүх болон зарим үйл ажиллагааг өөрсдөө хийх замаар зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэх хүсэлтэй төслийн эзэд, гүйцэтгэх захирлууд
2. Шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэх гэж байгаа төслийн эзэд, гүйцэтгэх захирал, маркетерууд
3. Шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа, борлуулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэй төслийн удирдагч, маркетер, борлуулалтын ажилтнууд
4. Шинэ орон сууцны төслийн борлуулалт хийж буй, хийхээр төлөвлөж буй реалторууд
5. ҮХХ-н зуучлалын компанийн реалторууд
6. Ремакс, Сэнтури 21-н реалторууд
7. Маркетерууд
8. Маркетинг, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн маркетинг сонирхдог хэн бүхэн

Сургалтын агуулга

1. 2021 оны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тухай мэдээлэл (Тэнхлэг Зуучийн судалгааны датад үндэслэнэ)
- ҮХХ-н үнэ өссөн уу буурсан уу?
- Борлуулалтын хэмжээ өссөн үү, буурсан уу?
- Төлбөрийн нөхцөлд өөрчлөлт орсон уу?
- ҮХХ худалдан авагчдын зан төлвийн өөрчлөлт
- Ижил байршилтай төслүүдийн тоо
- Ижил үнэтэй төслүүдийн тоо
- Ижил зэрэглэлтэй байрнуудын тоо
2. Төслүүдийн маркетингийн өнөөгийн нөхцөл байдал
- Тэд орчин үеийн маркетингийн шаардлагуудыг хангаж буй эсэх
3. Шинэ орон сууцны маркетингийг хэрхэн хийх вэ?
- Маркетинг гэж юу вэ?
- ҮХХ-н маркетингийн хольц: 5P
4. Төсөл эхлээгүй бол маркетингийг хэзээ, хаанаас эхлэх вэ?
5. Төслийг өөрчлөх боломжгүй бол маркетинг хэрхэн хийх вэ?
6. Маркетингийн зорилт
7. Маркетингийн стратеги
8. Зорилтот худалдан авагч
9. Суваг
10. Мессеж
11. Контентын хэлбэр
12. Төслүүдийн контентын жишээ
13. Маркетингийн төлөвлөгөө
14. Уламжлалт маркетинг vs Шинэ маркетинг
15. Яагаад контент маркетинг гэж?
16. Автоматжуулалт
17. Асуулт хариулт

Хугацаа: 3 дугаар сарын 27-ны Бямба гарагт 10:00-13:00
Сургалтын төлбөр:
- Зөвхөн онлайн сургалтанд суух бол: 1 хүн 110.000₮
- Онлайн сургалтанд суугаад, нэмээд 4 сарын хугацаанд сургагч багшаас сургалтаар заасан зүйлийг хийж, гүйцэтгэхтэй холбоотой зөвлөгөө авах бол: 1 хүн 440,000₮
Бүртгэл: Төлбөрийг Хаан банкны Гэрэлт-Од нэртэй, 5035261525 тоот дансанд шилжүүлж, гүйлгээний утган дээр фэйсбүүк нэрээ, утасны дугаартайгаа бичсэнээр бүртгэл баталгаажна.
Төлбөрийг баталгаажуулсны дараа таны “Шинэ орон сууцны маркетинг” группт нэмнэ.

28/10/2020

Нисэх онгоц зохион бүтээгдсэн нь гайхамшигтай ч түүнтэй хамт нисэх онгоцны осол бий болсон нь аймшигтай. Үүнтэй адилаар, контент маркетинг бий болохтой зэрэгцээд асар их хэмжээний контент үйлдвэрлэгдэх болов. Контент маркетинг гэдэг нь ихийг хийх тухай асуудал огт биш юм. Чанартай контентыг тогтмол хийхийг контент маркетинг гэнэ.

Incanto Mongolia-н Топ модел Одгэрэлтэй контент вайрал боллоо. Пенсилваниагийн Их Сургуулийн Уаортоны Сургуулийн професс...
28/05/2019

Incanto Mongolia-н Топ модел Одгэрэлтэй контент вайрал боллоо. Пенсилваниагийн Их Сургуулийн Уаортоны Сургуулийн профессор Jonah Berger вайрал болдог контентын шинж чанарыг зурагт тайлбарласнаар томъёолсон байдаг. Incanto-н контент алинд нь хамаарах бол?

Энэ сурталчилгаа нийт 50 сая төгрөгний төсөвтэй гэж үзвэл:

50.000.000 / 12.000 like = 1 лайкын үнэ 4₮
50,000,000 / 3980 share = 1 шэйрын үнэ 12.562₮
50.000.000 / 540 = 1 энгэйжментийн үнэ 92.592
(Like, share, engagement бүрийг сэжим гэж үзвэл бизнес эрхлэгч та сэтгэл хангалуун байх байсан уу?)

Brand awareness: Maш сайн гэхэд маргахгүй биз

Гэхдээ жинхэнэ үр дүнг борлуулалтын орлого батлана
Гэхдээ "мөнгөө цуглуулж байгаад авнаа", "сайн ахаараа авхуулнаа", "эхнэртээ төрсөн өдрөөр нь авч өгнөө", "найз охиныхоо төрсөн өдрөөр бэлэглэнээ", "турж байгаа авнаа" гэсэн ирээдүйд борлуулалт хийх сэжмүүд үүссэн байгаа.
Бас амнаас ам дамжин ярьж, брэндийг таниулах ажлууд сурталчлагчаас нэмэлт мөнгө гаралгүй сайн хийгдэж байгаа.

Энэ контент дээр түшиглээд хийж болох 2 контентын санааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэвшүүлэхэд:

1. Дараагийн коллекцийн зураг авалтыг Энканто хотхон, тауэрт хийх. "Incanto-гоо өмсөөд Энканто-доо амьдраарай, sugar babes" гэсэн хэйдлайн-тай. Алдарт саунд зураг авалтыг хийвэл бүр халуухан.

2. Комедиан Идэрээ эсвэл нөгөө жимсний бөөний төвийн нэртэй чинь хэн билээ дээ, тэр мэт залуус Одгэрэлийн позоор зураг авхуулбал дахин вайрал болно

28/02/2019

Explore the largest community of artists, bands, podcasters and creators of music & audio

Address

Ulan Bator
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

99113949

Alerts

Be the first to know and let us send you an email when Контент Маркетинг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Контент Маркетинг:

Share