04/21/2026
2025 оноос хойш төрсөн хүүхдүүд - Дипломгүй, оффисгүй, тэтгэвэргүй ертөнцөд амьдарна - "Gen Beta" үеийнхний ирээдүй
"Gen Beta" үеийнхэн биднийхээс тэс өөр, цоо шинэ ертөнцөд хөл тавина. Тэднийг уламжлалт диплом, оффис, тэтгэврийн тогтолцоо хүлээхгүй бөгөөд нейробиологчид энэхүү системийн шилжилтэд хүүхдүүдээ одооноос хэрхэн бэлтгэхийг анхааруулж байна.
1. Хиймэл оюун ухаан бол тэдний хувьд төрөлхийн "хэвийн" үзэгдэл. Z үеийнхэн интернэттэй, Альфа үеийнхэн таблеттай өссөн бол Gen Beta үеийнхэн боловсрол, анагаах ухаан, харилцаа холбоо гээд бүхий л салбарт AI хэдийнэ нэвтэрсэн ертөнцөд төрнө. Тэдний хувьд AI-тай харилцах нь бидний цахилгаан ашиглахтай л ижил энгийн зүйл байх бөгөөд тэд технологийг зүгээр "эзэмших" бус, түүгээр дамжуулан сэтгэх болно. Энэ нь боловсролын загвараас эхлээд мэргэжлийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилнө.
2. Диплом "мөхнө". McKinsey-ийн таамаглаж буйгаар 2035 он гэхэд өнөөгийн мэргэжлүүдийн тал хувь нь устах эсвэл танигдахын аргагүй өөрчлөгдөнө. Төгсөх үед нь хэдийнэ байхгүй болох мэргэжлээр 5 жил суралцахын хэрэг юу байна? Боловсрол модулийн системд шилжиж, ханан дээрх цаасаар бус бодит төсөл, портфолиогоор ур чадвараа батлах эрин ирж байна. Gen Beta үеийнхэн нэг газар 5 жил суух бус, тодорхой зорилтууддаа нийцүүлэн бага багаар, насан туршдаа тасралтгүй суралцах болно.
3. Оффис гэх формат бүрмөсөн устана. Зайнаас ажиллах нь дөнгөж эхлэл юм. Ирээдүйд ажлын байр нь тодорхой нэг барилга биш, хэрэгсэл болон харилцаа холбооны нэгдэл болно. Дэлхийн өнцөг булангаас цугласан төслийн багууд 3 сарын хугацаанд нэг даалгаварт төвлөрч ажиллаад л тардаг болно. Хөдөлмөрийн дэвтэргүй, тогтсон цагийн хуваарьгүй, даргагүй энэ систем бол одоогийнх шиг энгийн фриланс биш, харин яг одоо юу хийж чадаж байгаагаар чинь үнэлдэг "ур чадварын эдийн засаг" байх болно.
4. Тэтгэвэр бол XX зууны түүх болон үлдэнэ. Хүн 20-60 нас хүртлээ ажиллаж, 70 хүртлээ амьдардаг байсан үед тэтгэврийн систем зохиогдсон. Гэвч анагаах ухааны өнөөгийн хурдаар Gen Beta үеийнхэн дунджаар 90-100 наслах тул 65 нас хүртлээ ажиллаад, үлдсэн 35 жилд хуримтлалаараа амьдрах нь математикийн хувьд ч боломжгүй юм. Үүний оронд тэд амьдралынхаа туршид 3-5 өөр мэргэжил эзэмшиж, тэтгэвэрт гарах буюу зогсох биш, зүгээр л амьдралын горимоо солих хэмнэлээр амьдарна.
5. Шинэ эринд шаардагдах үнэ цэнтэй ур чадварууд өөрчлөгдөнө. Математик, унших чадвар алга болохгүй ч гол үзүүлэлт байхаа болино. MIT болон Стэнфордын мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, AI-ийн үүсгэсэн хуурамч мэдээллийг бодит баримтаас ялгах шүүмжлэлт сэтгэлгээ хамгийн чухал. Мөн машин хэзээ ч орлож чадахгүй хүнлэг шинж чанар болох сэтгэл хөдлөлийн оюун ухаан (EQ) нэн шаардлагатай. Үүний зэрэгцээ сандрахгүйгээр нөхцөл байдалд тааруулан чиглэлээ хурдан өөрчлөх дасан зохицох чадвар болон зүгээр л нэг "сайн ярих" бус, өөр соёл, нөхцөл байдалтай хүмүүстэй эвлэлдэн нэгдэж, хоршин ажиллах харилцааны чадвар тэдний амжилтын үндэс болно.
6. Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол хүүхдүүдээ өөрсдийн амьдарч байсан хуучин ертөнцөд бэлтгэж, "сайн сур, дипломтой бол, тогтвортой ажил ол" гэж захих явдал юм. Гэвч тэдний ертөнцөд "тогтвортой байдал" гэх ойлголт байхгүй! Тэдэнд уян хатан байдал, хурд, шинээр суралцах чадвар хамгаас чухал.
Тиймээс Gen Beta үеийнхэнд бэлэн хариулт биш зөв асуулт асуух чадварыг, бэлэн мэргэжил биш өөрийнхийгөө бүтээх чадварыг, маргаашдаа итгэх биш ӨӨРТӨӨ итгэх итгэлийг нь суулгацгаая! Энэхүү мэдээллийг бусадтайгаа хуваалцаж, ирээдүйн өөрчлөлтөд хамтдаа бэлдэцгээе.
Copy Odie Sirius